"Өсвөрийн Хийлчдийн нээлттэй 6-р уралдаан"-ы оролцогчдын ур чадвар нэмэгдсээр байна

2025 оны 12 сарын 04

"Өсвөрийн Хийлчдийн нээлттэй 6-р уралдаан"-ы оролцогчдын ур чадвар нэмэгдсээр байна

Нийслэлийн Соёлын төв Өргөөний дэргэдэх “Хүүхэд Хөгжлийн төв”-өөс санаачлан Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан "Өсвөрийн Хийлчдийн нээлттэй 6-р уралдаан"-д 90 гаруй хүүхэд оролцон, дүнгээ амжилттай гаргасан. Хоёр жилд нэг удаа зохиогддог уг тэмцээний чанар чансаа ахиж, оролцогчдын ур чадвар сайжирсныг шүүгчид үнэлж байлаа.
Хүүхдийн сэтгэхүйн цар хүрээг тэлж, бүх төрлийн боловсролыг дээшлүүлэх энэхүү уралдааныг цаашид уламжлал болгон явуулсаар байх ёстойг ч зохион байгуулагчид онцолсон юм.