Зулын 25 буюу Богд Зонховын их дүйчин өдөр 12 сарын 14-ний Ням гарагт тохионо.
Зулын 25 буюу Богд Зонховын их дүйчин өдөр 12 сарын 14-ний Ням гарагт тохионо.
Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25-ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн онцгой эрдмийг олж нийтийн үзэгдэл нирваан дүр үзүүлсэн юм.
Энэ зохиолоороо онцгой өдөр болон адислагдаж түүнээс хойш олон мэргэд буян хийхэд онцгой арвижсан өдөр гэж үздэг учир хүн бие, хэл, сэтгэлээ сайн сайхан зам мөрт хөтөлбөөс бусад өдрөөс илүү онцгой үр дүн болон хувиргах юм.
Тиймээс энэ өдөр буюу 12 сарын 14-нд Дэчэнповран хийдээс шашин, урлагийн их цэнгүүнийг зохион байгуулах гэж байна.
Богд зонховын дүйчин өдрийн тус арга хэмжээнд Бурхны шашины Дэчэнповран хийдийн лам хуврагууд, "Итгэл, Гаданлхавжаа" уншиж, нас буян уртасгах Цагаандарь эх, сан ариуслын дээд болсон Дашчийрэвийн сан тавьж, буян хишиг дэлгэрүүлэгч даллага аван, бурхан багшийн их хөлгөн судар Ганжуур уншиж, цаглашгүй их буян хураах Мандал өргөнө.
Мөн хуран цугласан сүсэгтэн олонд хурал номын авшиг шингэж, буян хураасан зул болон аравнайлж шүншиглэсэн хишиг хүртээнэ.
Буян номын энэ өдөр хүмүүний сэтгэлийг амирлуулах увдистай дуучид ая дуугаа өргөн, сүсэгтэн олны хамтаар маань мэгзэм уншиж, тарни тоолно.
Хаана: Нийслэлийн Соёлын Төв Өргөө
Хэзээ: 2025.12.14
Биет тасалбар Нийслэлийн Соёлын Төв Өргөөний Билетийн кассаар худалдана.
