ХИЙЛИЙН АНСАМБЛИЙН СУРАГЧДЫН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

9 цагийн өмнө

ХИЙЛИЙН АНСАМБЛИЙН СУРАГЧДЫН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

Нийслэлийн Соёлын төв Өргөө" ОНӨААТҮГ-ын дэргэдэх "Хүүхэд хөгжлийн төв"-ийн сурагчдын эх орондоо төдийгүй тив дэлхийд гаргасан амжилт үргэлжилсээр байна.

"Хүүхэд хөгжлийн төв"-ийн Хийлийн ансамблийн авьяаслаг 12 сурагч энэ оны 11-р сарын 20-нд Итали улсын Масса хотод зохион байгуулагдсан өсвөрийн хийлчдийн "XIV INTERNATIONAL COMPETITION FOR YOUNG MUSICIANS" уралдаанаас ансамблийн төрөлд 1-р байр эзэлсэн. Улмаар энэхүү амжилтаа бататган энэ сарын 5-ны өдөр АНУ-ын Нью Иорк хот, Корнеги-холлд "SPECIAL VENUE" тэмцээнд ансамблийн төрлөөр 3-р байр эзэлж дараагийн тайзан дээр тоглох эрхээ авлаа.

Ингэснээр Хийлийн ангийн сурагчид маань ирэх 2026 оны 2-р сард Шагналтны концертод оролцох юм. Удирдсан багш Г.Отгонжаргал, Төгөлдөр хуурын багш Ч.Батчулуун болон авьяаслаг сурагчиддаа улам их амжилт хүсье ээ