МОНГОЛ ПЯНЗНЫ ГАЛЕРЕЙ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2025 оны 12 сарын 25

МОНГОЛ ПЯНЗНЫ ГАЛЕРЕЙ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Нийслэлийн Соёлын төв Өргөө “Эрдэнийн очир” соёл судлалын нийгэмлэгтэй хамтран лаборитори музей “Монгол пянзны галерей”-г нээлээ.

1980 оноос хойших Монголын болон дэлхийн пянз, шошго, дуу хөгжмийн эх баримтыг цуглуулж, Монголын дуу хөгжмийн соёлын өв болох пянзны бүрэн цуглуулгыг дэлгээд байна. ЕБС, Соёл, урлагийн мэргэжлийн байгууллагын багш оюутнуудад зориулан илтгэл тавьж, сургалт зохион байгуулах боломжтой.

2018 онд Улаанбаатар хотод Монголын анхны пянзны музей болох "Дэлхийн Хөгжмийн Галерей World Music Gallery"-г байгуулж байсан түүхтэй. Тэгвэл энэ музейд зөвхөн пянз бус, монгол дуу, хөгжмийн зэмсэг, техник хэрэгсэл зурагт хуудас, ил захидал багтаж байгаа юм. Тухайлбал 1926-1990 оны БНМАУ-ын шуудангийн зурагт дугтуй, 1942-1992 оны каталогуудыг хэвлүүлэн олон нийтийн хүртээл болгосноос гадна дэлхийн 60 гаруй оронд түгэн дэлгэрч буй Монголын соёлын өвийг сурталчилснаараа онцлог.

Түүхийн явцад устаж үгүй болсон Монгол уртын дуу, ардын дууны шинэ цагийн дууны түүврийг кириль үсэгт буулган ШУ-ны нэгэн сэдэвт бүтээл болгон хэвлүүлж мэргэжлийн багш, судлаач, сонирхогчдод гарын авлага болгон түгээсэн.

2014 онд Халхын голын ялалтын 75 жилийн ойд зориулж Халхын голын ялалтын 75 жил узэсгэлэн,
2014 он МУЭ- ийн 100 жилийн ойн үзэсгэлэн
2017 онд Ворлд музик галлерей, дуу хөгжмийн музейд анх удаа байгуулж 100 мянган хүн үзэж сонирхжээ.

Монголын дуу хөгжмийн шинэ үеийн алдагдсан орон зай түүхийн ой санамж түүхэн баримтат материал болох пянз бичлэг хэвлэлийн бүтээлүүд ном, товхимол, сэтгүүл, зар сурталчилгааны материал болон соёлын биет өвийг хамгаалан гадаадад гарсан соёлын биет өвийг эх орондоо авчрах, соёл урлагийн чиглэлээр сурч буй оюутнуудад хүргэхэд идэвхитэй ажиллаж байгаа юм.

30 гаруй нэвтрүүлэг хийж, гарын авлага болгохоор 5 ном гаргажээ.
Түүнчлэн 1927 онд баригдсан бөмбөгөр ногоон буюу ардын цэнгэлдэх хүрээлэн тухайн үеийн хамгийн том урлаг уран сайхны төв театрын 100 жилийн ойд зориулж, Бөмбөгөр ногооны өв соёлыг нарийвчлан судалж нийтийн хүртээл болгоход энэ галерей музей чухал суурь судалгааны үндэс болж байсан.

Тус нийгэмлэг дуу хөгжмийн түүхийн анхны галерейг 2018 онд нээж нийтийн хүртээл болгож байсан бол одоо ийнхүү өргөн хүрээнд хоёр дахь галарейг Нийслэлийн Соёлын төв Өргөө “Эрдэнийн очир” соёл судлалын нийгэмлэг хамтран лаборитори музей “Монгол пянзны галерэй”-г нээж, биет өв хадгалагдан үлдсэн монголын их соёлыг хамгаалан хадгалж хойч ирээдүйдээ соён гэгээрүүлэх их ажлыг үргэлжлүүлж байна.