НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ХИЙЛИЙН ДУГУЙЛАНГИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025 оны 12 сарын 27

НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ХИЙЛИЙН ДУГУЙЛАНГИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

НИТХ-ын дарга А. Баяр Нийслэлийн Соёлын төв Өргөөний дэргэдэх "Хүүхэд хөгжлийн төв"-ийн Хийлийн дугуйлангийн авьяаслаг сурагчдыг хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн Соёлын Төв Өргөөний дэргэдэх "Хүүхэд хөгжлийн төв"-ийн Хийлийн ангийн сурагчид 2025 онд олон улсын чанартай томоохон тэмцээн уралдаануудад орж, өндөр амжилт үзүүлсэн билээ.
Хамгийн сүүлд гэхэд энэ оны 11-р сарын 20-нд Итали улсын Масса хотод зохион байгуулагдсан өсвөрийн хийлчдийн "XIV INTERNATIONAL COMPETITION FOR YOUNG MUSICIANS" уралдаанаас ансамблийн төрөлд 1-р байр эзэлсэн. Улмаар энэхүү амжилтаа бататган энэ сарын 5-ны өдөр АНУ-ын Нью Иорк хот, Корнеги-холлд "SPECIAL VENUE" тэмцээнд ансамблийн төрлөөр 3-р байр эзэлж дараагийн тайзан дээр тоглох эрхээ аваад байгаа юм.

НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн Соёлын төв Өргөөний дэргэдэх "Хүүхэд хөгжлийн төв"-ийн багш, сурагчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэхдээ Соёл урлагаар дамжуулан соён гэгээрүүлж, өсвөр үеийнхэнд эерэг хүмүүжил төлөвшлийг олгож буйд талархлаа.
Мөн өнгөрсөн хугацаанд олон улсын чанартай маш олон тэмцээн уралдаанд оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөж ирсэнд нь баяр хүргэж, улам их амжилтыг хүссэн юм.
Цаашид ч урлагийн болоод эрдмийн их үйлсдээ амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.