Бидний эрхэмлэх үнэт зүйл:
1. Ард түмэнд үйлчлэх – Ард түмэнд хүргэх төрийн үйлчилгээний чанарыг эрхэмлэн, бүтээмжийг нэмэгдүүлэх,
2. Мэргэшсэн байх – Ажил үүргээ мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, цаг үеийн эрэлт, шаардлагад нийцүүлэн өөрийгөө хөгжүүлэх,
3. Хууль дээдлэх – Хуулийг дээдлэн сахин биелүүлэх, хуульд нийцсэн шийдвэр гаргах,
4. Шуурхай байх – Ажил үүргээ богино хугацаанд, чанартай гүйцэтгэх, бусдад чирэгдэл учруулахгүй, иргэдийн өргөдөл, гомдолд анхааралтай хандаж, асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж-хариу өгөх,
5. Хараат бус байх - Ашиг сонирхлын зөрчил, нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх,
6. Ил тод байх – хуулиар хязгаарласнаас бусад мэдээлэл олон нийтэд нээлттэй, ил тод, товч, ойлгомжтой байх,
7. Ёс зүйтэй байх – Төрийн албаны ёс зүйн үнэт зүйлс, зарчим, хэм хэмжээг сахин ажиллана.
8. Соёлтой харилцах – Иргэн, хуулийн этгээд, үзэгч, үйлчлүүлэгчдэд хүндэтгэлтэй хандаж, олон нийтийн санаа бодлыг сонсож, харилцааны соёлыг эзэмшин, үйл ажиллагаа, үйлчилгээндээ хэвшүүлнэ.
9. Хариуцлагатай байх – Эрхэлсэн ажлаа чанартай гүйцэтгэдэг, үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх,
10. Бүтээлч байх – Эрхэлсэн ажлынхаа чиглэлээр шинийг эрэлхийлэх, шинэ ололт амжилтыг ажилдаа нэвтрүүлэх,
11. Багаар ажиллах – Бусдыг хүлээн зөвшөөрч, цаг ямагт багийн ажиллагааг дэмжиж ажиллана.