1. Зохион байгуулалт -Байгууллагад хууль, дүрмээр тогтоож өгсөн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг удирдан чиглүүлэх арга хэмжээ хамаарна.
2. Санхүүжилт- Байгууллагын чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилт, санхүүгийн дэмжлэг, зардал, хөрөнгө оруулалттай холбоотой эрх хэмжээ хамаарна.
3. Үйлчилгээ -Төрийн бодлогоор соёл урлагийн биет бус өвийг ард түмэнд таниулах, төлөвшүүлэх үйлчилгээ, арга хэмжээ хамаарна.
4. Хүний нөөц - зөв хандлагатай, бүтээмж өндөртэй хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах, бэлтгэх, давтан сургах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ хамаарна.
5. Дотоод үйл ажиллагаа- Байгууллагын дотоод үйл ажиллагааны уялдаа, хамтын ажиллагааг төлөвшүүлэх арга хэмжээ хамаарна.
6. Технологийг шинэчлэх- Байгууллагын техник, тоног төхөөрөмж, программ хангамжийн нөөц чадамж нь үйл ажиллагааг сайжруулах, албан хаагчдын нөөц боломжийг бүрэн ашиглах, байгууллагаас үзүүлж буй үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, үзэгч, үйлчлүүлэгчид түргэн шуурхай үйлчлэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх гол хүчин зүйл болно.