Байгууллагын инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээ, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хэвийн нөхцөлийг ханган ажиллах үүрэгтэй.
· Байгууллагын халаалт, цахилгаан, цэвэр, бохир ус, сантехник системийн найдвартай ажиллагааг хариуцаж ажиллах,
· Байгууллагын үйл ажиллагааны шуурхай, бүтээлч байдал болон ажлын байрны аюулгүй орчинг хангахад техник технологийг нэвтрүүлэх,
· Инженерчлэлийн тоног төхөөрөөмжийн их болон урсгал засварыг хийх,
· Албан хаагчдын орчин цагийн компьютер, техник хэрэгсэл, дотоод сүлжээний найдвартай ажиллагааг хангах,
Гүйцэтгэх үүрэг:
- Инженер техникийн албаны өдөр тутмын ажлын гүйцэтгэлийг төлөвлөх, зохион байгуулах.
- Өргөөний дэд бүтцийн хэвийн үйл ажиллагааг хангах ажлыг зохион байгуулах (Сантехник, цахилгаан, тоног төхөөрөмж, дулаантай холбоотой)
- Дэд бүтэцтэй холбоотой сайжруулалтын ажлыг төлөвлөж хэрэгжүүлэх
- Дэд бүтцийн төслийн шинж чанартай ажлуудыг удирдах, хэвийн нэвтрүүлэлтийг хариуцан ажилла.
- Жил бүрийн өвлийн бэлтгэл ажил болон үйл ажиллагаа эхлэх үеийн бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган тайлагнаж ажиллах.
- Гадна шугам хоолой, халаалт, цахилгаантай холбоотой төслийн тооцоо болон зураг гаргах, зургийн дагуу ажлын гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулах
Мэргэжлийн шаардлага:
- Засвар үйлчилгээний инженер, Цахилгааны инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр баклавар ба түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 5-аас дээш ажиллаж байсан туршлагатай
Шаардагдах ур чадвар:
- Autocad Болон бусад мэргэжлийн шаардлагатай программ дээр ажилладаг байх.
- Харилцааны соёлтой баг удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай байх.
- Төлөвлөх, тайлагнах ажлын гүйцэтгэлийг хэмжих удирдах чадвартай
- Гэнэтийн доголдол, асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэн зохион байгуулах ур чадвартай байх.