Байгууллагын менежментийн бие даасан хөтөлбөрийн хүрээнд үзвэр үйлчилгээ, үзэгч үйлчлүүлэгчдийн тав тухтай орчныг бүрдүүлэн, үйлчилгээний соёл, ёс зүйг эрхэмлэн ажилладаг.
· Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан соёлын талаарх зорилтыг хэрэгжүүлэх, ард түмэнд соёл, урлагийн биет бус өвийг таниулах, төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх,
· Их танхимын ашиглалтын гэрээнд оролцогч талуудын эрх, үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллах.
· Ажлын байрны аюулгүй нөхцлийн бүрдүүлж, Их танхимд зохион байгуулагдах тоглолт, арга хэмжээнд оролцогч уран бүтээлчид, албан тушаалтан, үйлчлүүлэгч-олон нийтэд үзүүлэх үйлчилгээг боловсон, шуурхай, чанарын өндөр түвшинд явуулах, харилцааны соёлыг эрхэмлэн дээдлэх, үзвэрийн орлогыг бүрдүүлэх.