Байгууллагын үйл ажиллагааны үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэх, зохион байгуулалт, санхүү, хүний нөөцтэй холбогдох бүх л харилцааг зохицуулах, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааны бодлогыг эрх зүйн хүрээнд тодорхойлох, баримт бичгийг боловсруулах, мөрдүүлэх, хүний нөөцийн хөгжлийг хангах, бусад албад, нэгжийн үйл ажиллагааг зангидах, манлайлах, үр дүнг үнэлэх үүрэгтэй.
· Бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллах, хууль зүйн орчинг бүрдүүлэх,
· Бодлого, шийдвэрийн хэрэгжүүлэх шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, эрсдлийг тооцоолж, зохицуулж, ажиллах,
· Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг аж ахуйн нэгж, иргэдэд зориулалтын дагуу түрээслүүлэх, соёл, урлагийн арга хэмжээнд төлбөртэй ашиглуулж, орлого бүрдүүлэх,
· Албан хаагчид, түрээслэгчдийн үйл ажиллагаа явуулах ажлын байрны аюулгүй ажиллагааны нөхцлийг бүрдүүлэх,
· Барилга байгууламж, эд хөрөнгийн ашиглалт, бүрэн бүтэн байдлыг хариуцах.
· Албаны ажилчдын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа ажлын байрны хэвийн нөхцлийн бүрдүүлж, гарч болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх.
· Зөв хандлага, бүтээмж өндөртэй хүний нөөцийг бүрдүүлэх,
· Байгууллагын бодлого шийдвэрийн, үйл ажиллагааны, хүний нөөцийн бодлогын, төсөв, санхүүгийн мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах.