ГУА-ҮЖИН КЛУБЫН ТАЙЛАН ТОГЛОЛТ БОЛЛОО
2025 онд Англи улсад зохион байгуулагдсан WDC AL-ийн Дэлхийн аварга шалгаруулах хамтлаг бүжгийн тэмцээний Өсвөр, Хүүхдийн насны Дэлхийн аварга Монголын Бүжг...
Дэлгэрэнгүй...ТОРГОНЫ ХЭЭ - 2026 ӨВ СОЁЛЫН ДУУН ЦЭНГҮҮН
Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын босгон дээр 12 дах удаагаа зохион байгуулагдаж байгаа ардын дуу хуурын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх утга төгөлдөр т...
Дэлгэрэнгүй...“АРДЫН ДУУ МИНУ” ТОГЛОЛТ БОЛНО
Үндэсний урлагийн их театрын дуучид "Ардын дуу мину" тоглолтоо Нийслэлийн Соёлын Төв өргөөнд 2025.02.02-нд зохион байгуулах гэж байна. Уг тоглолтод зүг зүги...
Дэлгэрэнгүй...Соёлын Төв Өргөөний барилгыг Оросын холбооны улс 1988 онд барьж, манай улсад бэлэглэсэн байдаг. Тус барилга УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг Даргын А/209 тоот захирамжаар Төрийн өмчийн харъяаллаас нийслэлийн өмчлөлд шилжиж ирсэн юм.
Тус барилга нийт 13469 м2 (анх хүлээлгэж өгсөн 15000 м2 талбайгаас Сод монгол грүпп, Улаанбаатар хэвлэл, Ардчилсан намын байрны талбайнууд хасагдсан) ашигтай талбайтай болж буурсан бөгөөд үүний 7736,6 м2 талбайд буюу 81 хувьд нь Шинжлэх ухааны болон урлаг соёлын байгууллагууд, 1822,4 м2 талбайд буюу 19 хувьд нь бусад байгууллагууд түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байна.
“А” хэсэгт 1313 хүний суудалтай концертын их танхим, Улсын филармони, Баянмонгол чуулга, Морин хуурын чуулга, Театрын музей, Өргөөний захиргаа, Соёл-Эрдэнэ хамтлаг, “Б” хэсэгт Хүүхдийн номын ордон, Сөүлийн соёлын төв, Уран зургийн галерей, Соёлын өвийн төв, “Г” хэсэгт Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газар, Урлагийн ажилтны холбоо, Нүүдлийн соёл иргэншилийг судлах олон улсын хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Төрийн хэлний зөвлөл, Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газар, Соёл урлагийг хөгжүүлэх сан зэрэг улсын төсвөөс санхүүждэг шинжлэх ухаан соёл урлагийн анхдагч байгууллагууд байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна.
Соёлын Төв Өргөө нь Улсын Их Хурлаас 2012 онд баталсан “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Засгийн Газраас батлагдсан төсөл хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Нийслэлийн хүн амд үзүүлэх соёл, урлагийн үйлчилгээний нэр төрлийг олшруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх” зорилтуудыг хэрэгжүүлж, нийслэлийн өмчийн байрны ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж барилга байгууламж, эд хөрөнгийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд түрээслэн ажилладаг.
Соёлын Төв Өргөө нь бүтэц зохион байгуулалтын Санхүүжилт менежментийн алба, Уран бүтээл техникийн алба, Инженер техникийн алба, Маркетинг үйлчилгээний алба, Соёл-Эрдэнэ хамтлаг гэсэн 5 нэгжтэй.