Март 8, Монгол цэргийн өдөр, Наурызын баяраар нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй

2020 оны 03 сарын 02

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болгожээ.

Өчигдөр Улсын Онцгой комиссын хуралдаан болсон бөгөөд энэ үеэр дээрх шийдвэрийг гаргасан байна.