“СОЛОНГОСЫН СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДРҮҮД - 2022” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА

2022 оны 09 сарын 06

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 2022 оны 9 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022” арга хэмжээний албан ёсны нээлт 9 дүгээр сарын 2-ны 16:00 цагт болох ба тус арга хэмжээ 9 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжилж Солонгосын соёл урлагийн төрөл бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулах юм.
9 дүгээр сарын 2-ны өдөр БНСУ-ын алдартай уран бүтээлчдийн урлаг соёлын дээжээс толиулуулж, “Little forest” киног үзүүлнэ.
9 дүгээр сарын 3-ны өдөр зорин ирсэн хүн бүр оролцох боломжтой “OPEN MIC” болон “OX” асуулт, хариултын тэмцээн зохион байгуулна.
9 дүгээр сарын 4-ний өдөр БНСУ-ын ЭСЯ-ны ахлах тогооч өөрийн гараар Солонгос үндэсний хоол (K-Food) хийж амталгаа явагдана.
Монгол дахь Солонгосын төрийн болон төрийн өмчит байгууллага, ААН-үүд өөрсдийн сурталчилгааны асрыг нээж ажиллуулан, хөнгөлөлт урамшууллыг үзүүлнэ.
Солонгосоос Make-up Artist ирж K-Beauty Make Up шоу зэрэг арга хэмжээнүүд тус тус зохион байгуулагдана.
Та бүхнийг Солонгос соёл, аялал жуулчлалын өдөрлөгүүдэд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.