АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Өнгөрсөн сард манай НЗДТГ-ын Хүний Нөөцийн Хөгжлийн төвөөс ННЗБ-ын шинэ томилогдсон архив, бичиг хэргийн ажилтнуудад баримт бичгийн стандарт, журмын дагуу бүрдүүлэх мэдлэг олгох сургалт зохион байгуулсан билээ.
Тус сургалтад хамрагдах хүсэлт ННЗБ-ын албан хаагчдаас маш ихээр ирсэн бөгөөд энэхүү хүсэлтийг харгалзан үзэж төлөвлөгөөний дагуу 9 дүгээр сард дахин зохион байгуулахаар болоод байна.
Зорилго: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын шинээр томилогдсон архив, бичиг хэргийн ажилтан, албан хаагчдад баримт бичгийг стандарт, журмын дагуу зохион бүрдүүлэх, мэдлэг ур чадвараа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
Сургалтын хэлбэр: Танхим
Хугацаа: 2022 оны 09 дүгээр сарын 13, 15, 16-ны өдрүүдэд 08:00–10:00, 10:00-12:00, 13:00-15:00, 15:00-17:00 цагийн хооронд 4 ээлжээр зохион байгуулна. (Сургалтад гарын авлага тараагдана)
Оролцогчид: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын шинээр томилогдсон архив, бичиг хэргийн ажилтан, албан хаагчид
Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Хүний нөөцийн хөгжлийн төвийн Сургалт хариуцсан ажилтан Ш.Mөнх-Эрдэнээс (утас-99926527) тодруулна уу.
ЧАДВАРЛАГ АЖИЛТАН-ХОТЫН ИРЭЭДҮЙ
Доорх холбоосоор нэвтрэн орж манай байгууллагатай танилцаарай.