“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд нэгдэв
Нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийг Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Иргэдийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж дадал болгох зорилгоор улс орон даяар хэрэгжүүлж буй Монгол Улсын Ерөнхий Сайдын санаачилсан “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд нэгдэж, 2022 оны 03-р сарын 10-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Захиргааны зөвлөлийн гишүүд идэвхитэйгээр байгууллага хамт олноо уриалж оролцлоо. Аяны хүрээнд Пүрэв гариг бүрт 06:30-07:30 цагийн хооронд нийт 11 удаа Спортын төв ордонд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбайд захирал Д.Ариунбаатар болон албадын дарга нар албан хаагчдын хамт дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвшин эрүүл зөв амьдралын хэв маягт шилжиж, илүүдэл жингээ хасаж, Саруул багшийн заасан нурууны дасгалыг ажлын байран дээр хийж хэвшүүдуглэхийн зэрэгцээ хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлж дугуй унах, заал авч тоглох, байгууллага хамт олноороо Богд ууланд явган аялал хийх зэрэг ажлуудыг зохион байгуулж, давхардсан тоогоор 270 албан хаагчдыг хамруулж ажилласан. Мөн байгууллагын Төв Өргөө Төв Өргөө цахим хуудсаар олон нийтийг уриалж сурталчилж ажиллалаа.