Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ын холбогдох заалтын хэрэгжилтийг ханган ажиллав

2022 оны 04 сарын 26

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ын холбогдох заалтын хэрэгжилтийг хангах, Төрийн албан хэргийг 2025 оноос кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд албан хаагчдаа монгол бичгийн сургалтад хамруулах, хэрэглээний орчин нөхцлийг бүрдүүлж бэлтгэлийг хангах зорилгоор дараах ажлуудыг хэрэгжүүлж ажиллаж байна. Байгууллагын нийт ажилтан албан хаагчдын ажлын үнэмлэхийг Монгол бичиг, Англи хэл, Кириллээр бичиж шинэчилж ажиллалаа. Монгол бичгийн сургалтын төлөвлөгөөний 2021 онд гаргасан хуваарийн дагуу 2022 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа дэс дараатай хэрэгжүүлж ажиллаж байна. 3. Ажлын байранд Монгол бичгийн сургалтыг эхний ээлжинд Захиргааны албан хаагчдыг хамруулахаар 7 хоног бүрийн I, III, V өдрийн 08.30-09.30 цагийн хооронд сургалт зохион байгуулж ажиллаж байна.