Нийслэлийн Соёлын Төв Өргөөний захирал МУ-ын УГЗ Д.Ариунбаатарын сар шинийн мэндчилгээ.
2023 оны 02 сарын 21
Монголчууд бид эв эеэ эрхэмлэн дээдэлж, бие эрүүл, сэтгэл өөдрөг, итгэл төгс, эрч хүч дүүрэн байж, ажил амьдрал дэвжин дээшилсэн сайхан жил болно гэдэгт итгэл дүүрэн байна. Урин хавартай урамтай золгосны баярын мэнд, тарган тавтай хаваржиж, дэлгэр зунтай золгохын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилдээ морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шигээ өөдөө байж, төр түвшин, түмэн олноороо энх амгалан, элбэг хангалуун, тэгш дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Нийслэлийн Соёлын Төв Өргөөний захирал МУ-ын УГЗ Д.Ариунбаатар