“Харилцан хүндэтгэе” сарын аянд Нийслэлийн Соёлын Төв Өргөө нэгдэж байна.​

2023 оны 03 сарын 17

Жендэрийн үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаарх ойлголт мэдлэгийг олон нийтэд хүргэх, эрэгтэй, эмэгтэйчүүдэд тулгарч буй жендэрийн асуудлыг мэдээлэх, холбогдох төрийн байгууллагуудад хүргэх, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор үндэсний хэмжээнд зарласан “Харилцан хүндэтгэе” сарын аянд Нийслэлийн Соёлын Төв Өргөө нэгдэж байна.