Баруун аймгуудын уран бүтээлчдийн "Нутаг нутгийн аялгуу" хамтарсан тоглолт болж өнгөрлөө

2016 оны 01 сарын 22

Баруун аймгуудын уран бүтээлчдийн "Нутаг нутгийн аялгуу" хамтарсан тоглолт Соёлын Төв Өргөөнд 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.

Тоглолтонд Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит ХЖТ-ын гоцлол дуучин МУСТА Б.Одгэрэл, Увс аймгийн Э.Цэрэвийн нэрэмжит "Ойрад" ХДТ-ын гоцлол дуучин МУСТА У.Баатар, Увс аймгийн Э.Цэрэвийн нэрэмжит "Ойрад" ХДТ-ын гоцлол бүжигчин МУСТА Д.Цэвээнчимэд, Ховд аймгийн Ж.Чулууны нэрэмжит ХДТ-ын гоцлол хөгжимчин, хөөмийч МУСТА Д.Мөнхсүх нар оролцсон юм.