“Эргүүл” арга хэмжэнд Соёлын Төв Өргөөний ажилтан хаагчид СБД-ийн 6, 8 хороонд үүрэг гүйцэтгэж байна.

2020 оны 02 сарын 24

Нийслэлийн хэмжээнд “Эргүүл” арга хэмжээг эхлүүлж, нутгийн захиргааны байгууллагын нийт 71 байгууллагын 6700 гаруй төрийн албан хаагчид явган эргүүл хийж ажиллаж байна. Соёлын Төв Өргөөний ажилтан албан хаагчид СБД-ийн 6 болон 8-р хороонд өдөр 10:00-20:00 цагийн эргүүлээр ажиллаж байна. Мөн дүүргүүдийн төр захиргааны байгууллагын албан хаагчид нэмэлтээр хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байна.  Эргүүлээр ажиллаж байгаа албан хаагчид иргэдэд нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлсээ хаяхгүй, ил задгай бие засахгүй соёлч байхыг уриалж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тарааж иргэдэд амны хаалтаа зүүх шаардлагыг тавьж, сэрэмжлүүлэг мэдээг хүргэн ажиллаж байна.